СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малчны өвөлжөө шатаж 200 төл мал хорогджээ
2021 оны 4 сарын 14
Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Бүрэнхаан багийн “Солонго” гэдэг газар малчин Б-гийн өвөлжөө шатаж төл мал хорогджээ.
Дуудлага мэдээллээр өчигдөр /2021.04.13/ орон нутгийн 15 иргэн, 3 автомашин, 4 мотоциклтой ажиллаж малчин Б-гийн 10х10 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг унтраажээ. Уг гал түймэрт 50 ишиг, 150 хурга, нийт 200 төл мал хорогдсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625506
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс