ӨВӨРХАНГАЙ: Хотоос хулгайн замаар ирсэн иргэнээс халдвар илэрчээ

2021 оны 4 сарын 12

Arslan.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Өвөрхангай аймгийн хэмжээнд PCR шинжилгээнд 663 хүнийг хамруулахад 7 эерэг хариу батлагдлаа. Бүрд суманд тусгаарлагдаж байсан хүмүүсээс 5, Хархорин суманд 1 эерэг тохиолдол батлагдсан бол энэ сарын 10-ны шөнө хулгайн тээврээр Улаанбаатар хотоос ирсэн нэг иргэнээс халдвар илрээд байна.

Тухайн иргэн энэ сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод PCR шинжилгээ өгсөн ч хариугаа авалгүйгээр Өвөрхангай аймаг руу гарч, хяналтын постуудыг явганаар тойрч нэвтрэн хулгайн замаар иржээ. Түүний шинжилгээний хариу эерэг гарсныг ХӨСҮТ-өөс аймаг руу мэдээлсэн байна.

Тухайн иргэний ирсэн зам, маршрут, ойрын хавьтлыг тогтоож, хамт ирсэн хоёр иргэнийг очсон айлынх нь хүмүүсийн хамт гэрийн тусгаарлалтад ажиглаж байна.

“PCR шинжилгээ өгөөгүй, шинжилгээ өгсөн ч хариугаа аваагүй “хулгайгаар” зорчиж ирсэн, иргэдийн дунд халдварт өвчин тараасан хүмүүст торгууль ноогдуулж, тусгаарлах байрны болон бусад зардлыг төлүүлнэ” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж мэдэгдлээ.

Өнөөдрийн байдлаар 93 иргэн бүрэн эдгэрч гэртээ гарсан бол 81 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 2, хүндэвтэр 4, хөнгөн 75 хүн байна. Сүүлийн 24 цагт 74 хүнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарчээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625418
0 эможи

Zochin
2021-04-12 21:44
Uhaand ni uhna ishig uhsen gedeg biluu. Uvduhgui hun gej ugui.
keyboard_arrow_up