Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд нэг ой зургаан сартай хүүхдээс коронавирус илэрчээ

2021 оны 4 сарын 07

Arslan.mn

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд нэг ой зургаан сартай хүүхдээс коронавирусийн халдвар илэрчээ.

Тодруулбал, тухайн хүүхдээс тандалт судалгааны ажлын хүрээнд коронавирусийн шинжилгээ авахад эерэг хариу гарсан аж.

Тэрбээр Эрдэнэцагаан сумын Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд шинжилгээний хариу эерэг гарсны дараа ээжтэй нь хамт тусгаарласан байна.

Энэ талаар Сүхбаатар аймгийн Онцгой комиссоос тодруулахад “Эрдэнэцагаан суманд нэг ой зургаан сартай хүүхдээс халдвар илэрсэн нь үнэн. Нарийн мэдээллийг хэлэх боломжгүй” гэсэн юм.

Эх сурвалж: ergelt.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
625253
3 эможи

keyboard_arrow_up