СҮХБААТАР: Хатуу хөл хориог 7 хоног сунгав

2021 оны 4 сарын 05

Arslan.mn

Сүхбаатар  аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр тус аймагт тогтоогоод байсан хатуу хөл хориог долоо хоногоор дахин сунгалаа.

Өөрөөр хэлбэл 4 дүгээр сарын 11-ний 6.00 цаг хүртэл хөл хорио үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд өвчний тархалтыг зогсооно гэж үзэж байгаа юм.

Одоогоор тус аймагт батлагдсан тохиолдол 40 болсон бөгөөд Мөнххаан, Уулбаян, Баруун-Урт суманд халдвар илэрч, Мөнххаан суманд голомтлон тархаж байгаа учир дээрх шийдвэрийг гаргажээ. Батлагдсан тохиолдлуудыг бүгдийг орон нутагтаа эмчилж байгаа бөгөөд 38 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүнийх хүндэвтэр байна гэж ЭМГ-аас мэдээлэв. 

Энэ хугацаанд төвийн доторх хөдөлгөөний хяналтыг чангатгаж, бүх төрийн албан хаагчдыг хөдөлгөөнт эргүүлд гаргахаар болов. Ингэхдээ тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд болон хүргэлтийн үйлчилгээнээс бусад төрлийн автомашинд зөвшөөрөл олгохыг зогсоож, төрийн албан хаагчдыг төв дотор машинтай хөдөлгөөнд оролцохыг хориглолоо..

Хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг 8.00-20.00 цаг болгож богиносгов. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625147
0 эможи

keyboard_arrow_up