ДОРНОД: Цагаан-Овоо суманд тэг зогсолт хийжээ
2021 оны 4 сарын 04
Дорнод аймагт халдвартай иргэн гуравдугаар сарын 27-ны 14.00 цагийн үед Цагаан-Овоо суманд хүнсний дэлгүүр, ШТС-аар үйлчлүүлжээ. Тэндээсээ Сэргэлэн суманд очиж, гуравдугаар сарын 29-ний орой эргээд Цагаан-Овоо суманд ирэх үед нь хяналтынхан саатуулсан байна.
Цагаан-Овоо суманд иргэн А-тай ойрын хавьтал болсон зургаан иргэнийг гэрт нь тусгаарласан бөгөөд тэд хөдөлгөөн хийгээгүй гэж мэдүүлжээ.
Тус суманд аймгийн төвөөс Тандалт судалгааны баг ажиллаж байгаагаас гадна сумын хэмжээнд зургаан хөдөлгөөнт эргүүл, нэг пост ажиллан тэг зогсолт хийгээд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625113
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс