ДОРНОГОВЬ: Коронавируст халдварын 11 тохиолдол бүртгэгдэж, хатуу хөл хорио тогтоожээ
2021 оны 4 сарын 01
Дорноговь аймагт коронавируст халдварын 11 тохиолдол шинээр бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 01-ний 20.00 цагаас дөрөвдүгээр сарын 05-ны 06.00 цаг хүртэл Сайншанд суманд хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэжээ.
Энэ хугацаанд худалдаа, хүнсний үйлдвэрлэл, түлээ нүүрс, шатахуун, эмийн үйлчилгээнээс бусад бүх үйл ажиллагааг бүрэн зогсоох аж.
Учир нь Улаанбаатараас Дорноговьд ирээд гэрийн тусгаарлалт байсан хүнээс халдварын тохиолдолд илэрсэн юм. Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын хүмүүсийн 90 гаруй хувийг үзлэг шинжилгээнд хамруулсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
625033
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс