Өчигдөр Хөвсгөл аймагт дөрвөн удаа 4.4-5.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2021 оны 4 сарын 01

Arslan.mn

Өчигдөр хөвсгөл аймагт дөрвөн удаагийн хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. 

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өглөө 08:01 цагт 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол 08:22 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Оёго” гэдэг газар 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон байна.

Түүнчлэн Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар 14:42 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд 15:24 цагт тус сумын “Адуун” гэдэг газар 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай талаар аймгийн Онцгой байдлын газар мэдээлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625013
0 эможи

keyboard_arrow_up