Сүхбаатар аймаг ТЭГ ЗОГСОЛТ хийж иргэд нь иргэний үнэмлэхээ үзүүлж дэлгүүрт үйлчлүүлж байна

2021 оны 3 сарын 31

Arslan.mn

Сүхбаатар аймагт өчигдөр 06.00 цагаас эхлэн /2021.03.30/ тэг зогсолт хийж эхэллээ. Учир нь тус аймагт коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Тэг зогсолт зургаан хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд батлагдсан тохиолдын ойрын болон дам хавьтлыг олж тогтоон, шинжилгээнд хамруулах ажлыг хийх аж. 

Мөн нийт 800 хавьтагчийг олж тогтоон 97 иргэнийг PCR шинжилгээнд хамруулж 37 -г нь тусгаарлан ажиглаж эхэлсэн гэж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдэгдлээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг /Улаан түвшин/-д шилжсэн үед хэвийн болон тусгай горимоор ажиллах 25 байгууллага ажиллах бөгөөд эдгээр албан байгууллагын 10 хүртэл хувь нь ажиллах юм байна. Нэг өдөрт 571 иргэн төрийн ажлыг хэвийн явуулахад албан үүргээ гүйцэтгэж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624977
0 эможи

Зочин
2021-03-31 14:27
энэ аймгийн сумдуудын төрийн албан хаагч нар нь даам гарсан жинхэнэ шантаачин нөхдүүд арай гэмээр аймгийн удирдлага нь
keyboard_arrow_up