Сүхбаатар аймагт зургаа хоногийн хугацаатай ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоожээ

2021 оны 3 сарын 30

Arslan.mn

Цар тахлаас шалтгаалан Сүхбаатар аймагт энэ сарын 30-аас ирэх сарын 5-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоожээ. Тэг зогсолт хийх хугацаанд аймгийн эргэн тойронд 11 пост ажиллах бөгөөд, дотор томоохон уулзварууд дээр мэргэжлийн байгууллагын алба хаагчид хяналт тавин ажиллах аж. 

Аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор 23 ААНБ-ын үйл ажиллагаа хэвийн болон тусгай горимоор ажиллахаар болсон байна. Харин бусад төрийн байгууллагыг нийт ажилчдын 10-аас дээшгүй хувийг ажиллуулахаар шийдвэрлэжээ. 

Одоогоор хүнсний дэлгүүр, эмийн сан, цахим банк зэрэг үйлчилгээний газрууд хэвийн ажиллаж байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624924
0 эможи

keyboard_arrow_up