Сүхбаатар аймгийн сурагчдын дотуур байранд ХӨЛ ХОРИО тогтоолоо
2021 оны 3 сарын 30
Сүхбаатар аймгийн хэмжээнд 770 гаруй сурагч дотуур байранд амьдарч байгаагаас 200 орчим нь Баруун-Урт сумын Боловсрол өргөө нэгдсэн дотуур байранд амьдардаг байна. Тэгвэл эдгээр сурагчдыг энэ долоо хоногт байрнаас нь гаргахгүй байхаар аймгийн онцгой комиссоос шийдвэрлэлээ.
Учир нь халдвартай иргэний ойрын хавьтагч болох нэг багш Баруун-Урт сумын дөрөвдүгээр сургуулийнх бөгөөд мөн дам хавьтагчид нь зарим сумын багш нар байгаа юм. Иймд ойрын болон дам хавьтагчдыг бүрэн шинжилгээнд хамруулсны дараа дотуур байрны сурагчдыг хэрхэхийг дахин хэлэлцэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624922
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс