СҮХБААТАР: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нэг иргэний PCR-ийн шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ
Сүхбаатар аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох иргэний Хэнтий аймаг руу явуулсан PCR-ийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. ХӨСҮТ-рүү сорьцыг баталгаажуулалт хийлгэхээр илгээжээ.
Холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран ойрын болон дам хавьтлыг тогтоохоор ажиллаж байна.
3-р сарын 23-ний өдрийн 15.00 цагт Таван-Эрдэнэ худалдааны төвийн Сибирийн эрүүл мэндийн салбар, 19.00 цагаас хойш Оргил зоогийн газраар үйлчлүүлсэн иргэд 3-р сарын 26-ны 11.00 цагт Ундрах супермаркет 12.00 цагт Номин худалдааны төв, 13.00 цагт монос төв эмийн сангаар үйлчлүүлсэн иргэд эрүүл мэндээ хянаж, биеийн байдлын талаар мэдээллийг ЭМГ-ын 7051-8003 утсанд өгнө үү.
Иймд ард иргэд сонор сэрэмжтэй байж онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж маскаа тогтмол зүүж , гараа ариутгаж мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөө зөвлөмжийг тогтмол хэрэгжүүлэн ажиллахыг аймгийн Шуурхай штабаас зөвлөж байна.
Мөн аймгийн Онцгой комисс 17.00 цагт хуралдаж цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэх аж. Гарсан шийдвэрийн талаар мэдээллийг эргэн хүргэнэ.
Эх сурвалж: Сүхбаатар аймгийн Шуурхай штаб
|