Хүчтэй шуурганы улмаас 32 автомашины шил хагарч, цахилгааны тулгуур баганууд нуржээ

2021 оны 3 сарын 29

Arslan.mn

Ховд аймгийн Дарви сумын Бугат, Хөхморьт, Тонхил багийн нутагт гуравдугаар сарын 26-ны өдөр 24-32 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 22 өрхийн 24 гэр, 64 айлын хашаа нуржээ.

Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр болон дөрвөн айлын байшингийн дээвэр хууларч, цахилгаан дамжуулах 35 кВт-ын таван ширхэг бетон тулгуур багана унаж гэмтжээ. Мөн 32 автомашины шил хагарсан байна. 

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцаж, хохирлын хэмжээг тогтоон ажиллажээ. Цахилгаан дамжуулах таван ширхэг тулгуур баганыг сэргээн засварлах ажил 80 хувьтай явагдаж байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624887
0 эможи

Зочин
2021-03-29 16:21
аймаг сумаа зөв бич
keyboard_arrow_up