Сэлэнгэ аймгийн халдвар батлагдаж, 14 АЙМАГТ COVID-19 тархлаа

2021 оны 3 сарын 29

Коронавирусийн халдвар тархсан аймгийн тоо нэгээр нэмэгдэж, манай улсын 14 аймагт COVID-19 батлагдлаа. 

Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээснээс хойш 14 аймагт коронавирусийн халдвар тархаж, сүүлийн 24 цагт орон нутагт 174 хүн өвчлөөд байна. 

Сэлэнгэ аймгийн тухайд анх төмөр замтай холбоотой халдвар гарснаас хойш нийт 219 тохиолдол батлагдсан ч 2020 оны арванхоёрдугаар сарын 23-наас хойш дахин COVID-19 бүртгэгдэлгүй 96 хоноод байв. Тиймээс тус аймгийг "Ногоон бүс" хэмээн зарлаад байсан ч харамсалтай нь ийнхүү хоёр тохиолдол батлагдлаа. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624876
0 эможи

keyboard_arrow_up