Дархан-Уул аймагт дахин ХОЁР ТОХИОЛДОЛ батлагдлаа

2021 оны 3 сарын 26

Arslan.mn

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын хэсэгчилсэн хурал өчигдөр /2021.02.25/ боллоо.

Өчигдрийн 11:00 цагийн Онцгой комиссын хурлаас хойш ойрын хавьтлын 2 иргэнээс ковидын халдвар илэрчээ. Энэ сарын 21-ний өдрөөс хойш аймгийн хэмжээнд коронавируст халдварын шинээр батлагдсан тохиолдол 26 боллоо. Өмнөх батлагдсан 45 тохиолдолтой нийлээд нийт 71 тохиолдол болж байна.

Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид 25-ны өдрөөс эхлэн Дархан сумын 18 багт эргүүл шалгалтыг хийж байна. Шалгалтын явцад  хүнсний дэлгүүрүүд 0-18 хүртэлх насны хүүхдүүдэд үйлчилсэн, амны хаалтгүй, халуун хэмжих багажгүй зэрэг халдвар хамгааллын дэглэмийг зөрчсөн зөрчлүүд илэрчээ. Мөн бага насны хүүхэд хараа хяналтгүйгээр гадаа тоглох асуудал их байна.

Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж  өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ халдварын эрсдэлээс хамгаална уу.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624807
0 эможи

keyboard_arrow_up