Увс аймагт халдварын хоёр тохиолдол бүртгэгдлээ
Увс аймагт халдварын хоёр тохиолдол бүртгэгдлээ. Тодруубал, энэ сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Өвөрхангай аймгаас ирсэн иргэдээс нэгэнд нь /ковид-19 илрүүлэх түргэвчилсэн тест болон Жен экспертын/ шинжилгээгээр эерэг илэрчээ.
Мөн 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 15 минутад Далантүрүүгийн постноос Аймгийн шуурхай штабд Өвөрхангай аймгийн Сэмжид хужиртийн рашаан сувилалд амарч байгаад ирсэн гэр бүлийн 3 гишүүн /Эхнэр, нөхөр, хүүхэд/ шинжилгээний бичиггүй ирснийг мэдээлжээ. Энэ дагуу Нэгдсэн эмнэлгийн Ковидын лабораторид шинжилгээ авахаар төлөвлөж тухайн иргэдэд зааварчилгаа өгч нэвтрүүлсэн. Шөнийн 00:05 цагт Адарганы постоор нэвтэрсэн иргэдэд ногоон бүсээс ирж байгаа хэдийч түргэвчилсэн шинжилгээг өгөх талаар шаардлага тавьж түргэвчилсэн тестээр шинжилгээ авч, түүнийгээ баталгаажуулахад нэгнийх нь хариу эерэг гарсан байна.
Улмаар аймгийн шуурхай хариу арга хэмжээний 1-р баг шөний 03:00 цагаас тандалт судалгаа голомт цомхотгох ажиллагааг эхлүүлж, Одоогоор Увс аймагт дахь ойрын 1-р зэрэглэлийн хавьтал 4 хүнийг тусгаарлан ажиглалтанд авах ажлыг зохион байгуулсан. Мөн эдгээр иргэдийн зорчсон дамжин өнгөрсөн Архангай, Өвөрхангай, Завхан аймгуудын шуурхай штаб-д мэдээлсэн. Тухайн иргэд нь 3 дугаар сарын 14-15 нд тухайн амралтын газар очиж амраад 3 дугаар сарын 21 нд Увс аймагт ирсэн түүхтэй байна.
Адарганы постоор сүүлийн 24 цагт:
- Гарах чиглэлд 69 тээврийн хэрэгсэл, 266 зорчигч зорчсон, Орох чиглэлд 163 тээврийн хэрэгсэл, 456 зорчигч зорчсон байна.
- Үүнээс УЛААНБААТАР хотоос 15 тээврийн хэрэгсэл, 37 зорчигч
- Ховд аймгаас 2 тээврийн хэрэгсэл, 7 зорчигч,
- Баянхонгор аймгаас 1 тээврийн хэрэгсэл, 2 зорчигч,
- Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумаас 1 тээврийн хэрэгсэл 3 зорчигч,
- Завхан аймгаас 4 тээврийн хэрэгсэл 8 зорчигч,
- Баян-Өлгий аймгаас 1 тээврийн хэрэгсэл, 5 зорчигч,
- Өвөрхангай аймгийн Хужиртын рашаанаас 1 тээврийн хэрэгсэл, 3 зорчигч тус тус ирсэн.
Ийнхүү өдөр бүр УБ хот болон бусад аймгаас ирж байгаа иргэдийг Улаангомын Адаргана, Зүүнхангай сумын Далантүрүүгийн суурин 2 постод 8 албан хаагч ээлжээр тогтмол үүрэг гүйцэтгэж хяналт тавьж байна.
3-р сарын 15-наас Улаанбаатар хотоос орж, гарах хөдөлгөөн хязгаарласантай холбогдуулан зөвхөн эмнэлгийн үйлчилгээ, хүнсний тээвэр, хүндэтгэх шалтгаантай иргэд ПСР шинжилгээтэй хувийн унаагаараа ирж, очиж байна. УБ хот халдварын эрсдэл өндөртэй бүс тул ирж байгаа иргэд ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ ЧАНД биелүүлнэ үү гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.