ТӨВ АЙМАГ: Аржанчивлан сувиллын 6 ажилтнаас ХАЛДВАР илэрчээ
Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга гуравдугаар сарын 20 буюу өчигдрөөс эхлэн хоёр хоног ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоох захирамж гаргажээ.
Тодруулбал тус сумын Аржанчивлан сувилалын ажилтнуудаас коронавирус илэрсэн тул сумын хэмээнд гуравдугаар сарын 22-ны өдрийг дуустал хатуу хөл хорио тогтоохоор болсон байна.
Одоогийн байдлаар халдвартай хүний тоо зургаа байгаа талаар мэдээлээд байгаа бөгөөд сумаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийг 11:00-17:00 байхаар тогтоод байна.
Аржанчивлан рашаан сувилалд 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс амарсан Улаанбаатар хотын иргэний 2 дахь удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан тул ойрын хавтал болсон 35 ажилтанд шинжилгээ хийхэд 6 ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан байна.