Нүхэнд жорлонд унасан хүүхдийн биеийн байдал хэвийн байна
2021 оны 3 сарын 20
Архангай аймгийн Тариат сумын эмнэлэгт амаржихаар хэвтсэн тулгар эх нүхэн жорлонд бие засах үед хүүхэд нь төржээ. Анхны хүүхдээ тээсэн ээж хүүхдээ барьж авч амжалгүй доош алдсан байна. Нярай гурван метр гүн жорлонд унажээ. Сумын эмнэлгийн асрагч яаралтай тусламж дуудан хэсгийн төлөөлөгч шуурхай ажиллан дөнгөж төрсөн нярайг аварсан байна. Нярай 3.2 кг жинтэй төржээ.
Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал хэвийн байна.
Эх сурвалж: mass.mn
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
624646
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс