Байгалийн аюулт үзэгдлийн улмаас нас барсан хүний тоо 10 болжээ
2021 оны 3 сарын 16
Байгалийн аюулт үзэгдлийн улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод аймгийн 51 суманд нийт 590 хүн төөрч, сураггүй алга болсон дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа.
Эрэн хайх ажиллагааг цагаар харвал: /2021.03.15/
- 10:00 цагийн байдлаар Дундговь аймагт таван хүн, Архангай аймгийн Өгийнуур суманд таван настай нэг хүүхэд нас барсан. 81 иргэнийг хайж байна.
- 13:00 цагт өгсөн мэдээллээр 565 хүнийг эсэн мэнд олж, 12 хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэсэн билээ.
- Харин 17:00 цагт ирсэн мэдээллээр Архангай аймагт нэг, Дундговь аймагт 9 иргэн нас барсан байсан гэв.
Өөрөөр хэлбэл, алба хаагчид 590 хүнээс 579-ийг нь эсэн мэнд олсон бөгөөд өчигдрийн 17:00 цагийн байдлаар Сүхбаатар аймагт нэг иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









624499
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс