Говь-Алтай аймгийн Шарга суманд ИХЭР БОТГО төржээ

2021 оны 3 сарын 12

Arslan.mn

Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн малчин Б.Нямдоржийн ингэнээс гуравдугаар сарын 7-ны өдөр ихэр эр ботго гарчээ.

Ингэ ихэрлэхийг монголчууд эрт дээр үеэс сайн цагийн эхлэл хэмээн үзэж ихэд бэлгэшээдэг. Хэдэн жилийн өмнө түүний ах, Улсын аварга малчин Б.Дашмягмарын хотонд ингэ ихэрлэж байсан аж.

Шарга сумын нэгдүгээр багийн Сумын сайн малчин Ч.Түмэннастын хотонд өнгөрсөн жил ингэ ихэрлэж эр, охин хоёр ихэр ботго гарч байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624432
5 эможи

keyboard_arrow_up