Дархан-Уул аймгаас гарах, орох хөдөлгөөнийг нээлээ

2021 оны 3 сарын 02

Arslan.mn

Дархан аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, Дарханаас орох, гарах хөдөлгөөнийг нээлттэй болголоо.

Тухайлбал, гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотой улсын Онцгой комиссын даргын тушаал, түр журам гарсан байна. Үүнтэй холбоотой 3-р сарын 3-ны өглөө 06.00 цагаас эхлээд Дархан-Уул аймгаас гарах болон орох хөдөлгөөнд ямар нэг хязгаарлалт тавигдахгүй боллоо.

Улаанбаатар хотоос бусад аймгаас ирэх иргэд зөвхөн бүртгэл, эрүүл мэндийн асуумжаар 140, 141 дүгээр постоор өдөр тутам нэвтэрнэ. Өмнө нь олгож байсан хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх гэх зэрэг бүх зөвшөөрлийг авах шаардлагагүй боллоо.

Харин Улаанбаатар хотоос ирэх иргэд 72 цагийн хүчинтэй хугацаатай PCR шинжилгээний бичигтэй нэвтэрнэ. Ирсэн даруйд 7 хоног гэрийн тусгаарлалтад байх зохицуулалт хэвээр. Ирсэн иргэдийн 30 хүртэлх хувиас 7 дахь хоногт PCR шинжилгээ авах ажээ. Хот хооронд нийтийн тээврийн автобус өдөр бүр 10.00, 12.00, 16.00, 18.00 цагт Дархан авто вокзалаас явах ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624155
0 эможи

keyboard_arrow_up