Увс аймгаас Улаанбаатарт ирсэн иргэнээс Covid-19 илэрсэн тул тус аймагт хөл хорио тогтоожээ

2021 оны 3 сарын 02

Arslan.mn

Увс аймгаас Улаанбаатарт ирсэн иргэнээс Covid-19 илэрчээ

Увс аймгийн Онцгой комисс өчигдөр /2021.03.01/ 23:00 цаг хүртэл хуралдаж, Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь суманд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ. Учир нь, хоёрдугаар сарын 23-ны өдөр тус аймгийн Малчин сумаас Улаангом суманд ирж, тэндээс Улаанбаатар хот руу явсан нэг иргэнээс хоёрдугаар сарын 28-нд Сovid-19 илэрсэн байна.

"Тухайн иргэн хоёрдугаар сарын 24-нд Улаанбаатар хотод очиж, тэндээ 25, 26-ны өдрүүдэд буяны ажилд оролцсон. Тэгээд энэ сарын 27-нд PCR шинжилгээ өгч, Улаангом суманд ирэхээр төлөвлөсөн боловч шинжилгээний хариу нь эерэг гарсан. Тиймээс Улаанбаатараас аймгийн Онцгой комисст мэдэгдсэний дагуу аймагт  хариу арга хэмжээ авч, сэрэмжлүүлэх үүднээс тухайн иргэний хавьтал болсон иргэдээс шинжилгээ авах шаардлага гарч байна" гэдгийг аймгийн Засаг дарга Ч.Чимэд мэдээлэв.

Үүний дагуу Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдад хэсэгчилсэн хөл хорио тогтоож, тээврийн хэрэгсэл, иргэдийн гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж, шинжилгээ авах үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.

Тухайлбал, шинжилгээний хариуг баталгаажуулахад тодорхой цаг хугацаа орох учраас 2021 оны гуравдугаар сарын 1-ны 23:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 23:00 цаг хүртэлх 48 цагийн хугацаанд хэсэгчилсэн хөл хорио тогтоохоор шийдвэрлэжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
2
ouch an post
1
confuse an post
2
angry an post
2
624126
10 эможи

keyboard_arrow_up