УВС: Аймаг, сум руу гарах хөдөлгөөнийг түр хязгаарлалаа
2021 оны 2 сарын 25
Энэ сарын 25-26-ны цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг дэвсгэр болон Увс аймгийн зарим сумын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, байгалийн аюулт үзэгдэл болохыг Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас анхааруулж байна.
Иймээс Увс аймгийн Онцгой комиссоос Баян-Өлгий, Ховд аймаг руу болон Өлгий, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн сумдын чиглэлд автомашины хөдөлгөөнийг хориглосон шийдвэр гаргажээ. Энэ сарын 27-ноос эхлэн дээрх чиглэлийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
2
3
1
1
624005
9 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс