Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа “Lexus 570“ авахаар тендер зарлажээ

2021 оны 2 сарын 19

Arslan.mn

Өмнөговь  аймгийн ЗДТГ-ын бүх хэлтэс албан хэрэгцээндээ "Land-200" автомашин ашигладаг байсныг аймгийн удирдлага "хэлтсийн дарга нар үнэтэй автомашин унах шаардлагагүй" гэж үзэн автомашинуудыг сумдад шилжүүлэн ард түмний алга ташуулж байв. Гэтэл аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа Төрийн үйлчилгээний автомашинуудын хэвийн үйл ажиллагааг хангах хүрээнд албаны автомашинаа шинэчлэхээр  257,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий тендерийг 2021 оны 01 сарын 14-ны өдөр зарлажээ.

Уг тендерийн техникийн нөхцөл хэсэгт тусгайлан LEXUS LX570-тай дүйцэхүйц "2017 он түүнээс дээш бол давуу тал болно"  гэж заажээ. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11.1.3-т заасан “барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй” гэсэн заалтыг  зөрчиж байна.

Улс оронд Коронавиурсийн цар тахал дэгдсэн, улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа энэ цаг үед Засгийн газрын ээлжит хуралдаанаар цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүлсэн.

Гэтэл хэмнэлтийн горимд орж ажиллах Засгийн газрын шийдвэр болон холбогдох хуулийн заалтыг зөрчиж байгаа энэ мэт тендерийг анхааран арга хэмжээ авж даруй цуцлах зайлшгүй шаардлагатай байна.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623797
0 эможи

уншигч
2021-02-22 17:44
Огцоруулаач
зочин
2021-02-21 13:37
Манай дарга нар хурган дарга болонгуутаа ланд машин авч хүнд гайхуулах сагсрууах зантай ядаж дарга байх хугацаандаа 1 хүний ч амьдралд тус нэмэр болж чаддагүй яаж энэ улс орон яана даа
Зочин
2021-02-20 10:31
Приус 11 аваад өг
Эрдэнэ
2021-02-19 19:36
Их л ухаан муутай даргатай юм.
keyboard_arrow_up