Ховд аймаг хөл хориогоо дахин 3 хоногоор СУНГАЛАА
2021 оны 2 сарын 17
Ховд аймгийн шуурхай штаб энэ сарын 16-наас эхэлж хөл хориог үе шаттайгаар бууруулах шийдвэр гаргасан ч зорчих хөдөлгөөнийг дахин 3 хоногоор сунгажээ.
Учир нь, Ховд аймгийн хэмжээнд Улаанбаатар хотоос тус аймагт очсон 1300 иргэн гэрийн тусгаарлалтанд байгаа аж. Тэдний тусгаарлалтын хугацаа дуусаагүй учраас зорчих хөдөлгөөнийг дахин гурав хоногоор сунгах шийдвэрийг гаргажээ.
Гэхдээ ар гэрийн зайлшгүй гачигдалтай иргэд тухайн сумынхаа онцгой комиссын зөвшөөрлийн бичигтэй зорчих аж.
Иймд иргэд та бүхэн эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлж, онцын шаардлагагүй бол хөдөлгөөний хязгаарлалтыг зөрчихгүй байхыг анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623688
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс