ШУУРХАЙ: Батлагдсан тохиолдлын ойрын 8 хавьтал Архангайд очсон тул хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАЛАА

2021 оны 2 сарын 08

Arslan.mn

Батлагдсан тохиолдлын ойрын 8 хавьтал Архангайн Эрдэнэбулганд очсон тул тус сумаас орох, гарах хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАЛАА.

Энэ талаар аймгийн онцгой комисс мэдээлэхдээ "Өнөөдөр ХӨСҮТ-д коронавирусийн халдвар батлагдсан нэг иргэний ойрын хавьтал болох найман иргэн Эрдэнэбулган суманд ирсэн гэх мэдээлэл авлаа. Тус иргэд 2021-02-05-ны өдөр Эрдэнэбулган суманд буяны ажлаар хоёр автомашинтай ирсэн бөгөөд Шуурхай штабаас хариу арга хэмжээ аван ажиллаж байна. Одоогийн байдлаар тус найман иргэний ойрын хавьтлын бүх иргэдийг тусгаарлаж эхэллээ. Мөн Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөн хаагаад байна.

АОК-аас хариу арга хэмжээ аван ажиллаж байгаа тул иргэн бүр хариуцлагатай байж, дэглэмээ баримтлан, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
623421
2 эможи

keyboard_arrow_up