Завхан аймагт Улаанбаатараас очсон 3 иргэний түргэвчилсэн оношлуурын хариу сул ЭЕРЭГ гарчээ

2021 оны 1 сарын 28

Arslan.mn

Завхан аймаг Улаанбаатар хотоос татан авсан иргэддээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд Улиастай сумын Богдын гол багийн 1 иргэн, Жинст багийн 1 иргэн, Баянтэс суманд 1 иргэний шинжилгээний хариу сул эeрэг гарсан тул сорьцыг нийслэл хот руу явуулж байна.

Иймд PCR шинжилгээний хариу гартал буюу 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 19:00 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 21:00 цаг хүртэл Улиастай, Баянтэс  сум руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Мөн сум доторх тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар шийдвэрлэлээ гэж Завхан аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623134
0 эможи

keyboard_arrow_up