Дэглэм зөрчсөн иргэдийг албадан тусгаарлав
2021 оны 1 сарын 26
Энэ сарын 24-нд Улаанбаатар хотоос Дорнод аймагт ирсэн 160 иргэнээс хоёр нь дэглэм зөрчсөн учраас Халдвартын эмнэлэгт албадан тусгаарлалаа.
Тодруулбал, Хэрлэн сумын хоёрдугаар багт амьдардаг хоёр иргэн гаднаас хүн дуудаж, гэртээ архидан согтуурчээ.
Гэртээ тусгаарлагдаж байгаа дээрх иргэдэд ЭМГ, Цагдаа, МХГ, сум, багийн Засаг дарга нар, аймгийн ЗДТГ-ын дэргэдэх агентлаг хэлтсүүдийн ажилтнууд, Улаан загалмайн нийгэмлэг, хөршийн холбоогоор дамжуулан хяналт тавьж байгаа юм. Тэднийг гэр бүлийн гишүүдтэй нь хамт тусгаарлаж байгаа бөгөөд 14 хоногийн хугацаанд гэрээсээ гарахгүй, зочин урихгүй, долоо дахь хоногийн шинжилгээг заавал өгөхийг анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623060
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс