ХӨВСГӨЛ: Ханх суманд шөнийн 00:38 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2021 оны 1 сарын 25
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн төвөөс баруун зүгт 28 км-т “Хачим” гэдэг газар 01.24-ний 12:01 цагт 3.6 магнитуд, 01.25-ны 00:38 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн давтан чичирхийлэлт тус тус бүртгэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.
Эх сурвалж: ОБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623026
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс