Аймгууд Улаанбаатарт гацсан иргэдээ татахаар бүртгэлээ эхлүүлэв

2021 оны 1 сарын 20

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг зогсоосон. Гэвч Улаанбаатараас хөдөөг, хөдөөнөөс нийслэлийг зорих хүсэлтэй иргэдийн тоо буурахгүй байгаа. Тиймээс аймгууд өөрийн аймгийн харьяат иргэдийг хотоос татах ажлыг эхлүүлэхээр болоод байна. Тухайлбал, Завхан аймаг иргэдээ татаж авахаа мэдэгдсэн бол Дундговь аймаг иргэдээ өнөөдөр /2021.1.20/ бүртгэж, энэ сарын 22-нд эхний автобусыг явуулна гэдгээ мэдэгдлээ. Өвөрхангай аймаг мөн нэг удаа иргэдээ татахаар болсон бөгөөд нутагтаа очих хүсэлтэй иргэдийг энэ сарын 19-20-нд 70322855, 80668101 дугаарын утсаар холбогдож урьдчилан бүртгүүлэхийг санууллаа.

Харин Хөвсгөл аймаг нь Улаанбаатарт байгаа өөрийн аймгийн иргэдээ татаж авах ажлын бэлтгэлээ базааж байна. Одоогоор тус аймагт PCR-ын төхөөрөмж ирэхийг хүлээж байгаа юм байна. Төхөөрөмж суурилуулах ажил энэ сарын 25-нд дуусах бөгөөд үргэлжлүүлэн иргэдээ татах юм. Уг ажилд нийт 80 автобус гаргах боломжтой бөгөөд Хөвсгөл аймгийг зорих иргэд 70383334 дугаарын утсанд холбогдон урьдчилан бүртгүүлэх шаардлагатай аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622912
0 эможи

keyboard_arrow_up