Улаанбаатараас Хөвсгөлд очсон нэг иргэн болон бусад хавьтлуудын PCR шинжилгээ СӨРӨГ гарчээ

2021 оны 1 сарын 19

Arslan.mn

Өчигдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймагт очсон нэг иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу  эерэг гарсан бөгөөд автомашинд хамт явсан есөн иргэнийг зочид буудалд тусгаарлаад байсан.

Тэгвэл Хөвсгөл аймагт тусгаарлалтад байсан нэг иргэний болон бусад хавьтлуудын коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээний хариу сөрөг  гарсан тухай мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газраас өглөө.

Тухайн иргэнтэй хамт 9 хүн Улаанбаатар хот руу буяны ажлаар яваад ирсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
622883
2 эможи

keyboard_arrow_up