Ханх суманд өнөөдөр үүрээр 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр 04:57 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
Тодруулбал, тус сумын Ходон багийн “Нуурт” гэдэг газар өчигдөр буюу 01.13-ны өдрийн 10:33 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 10:50 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад тус сумын төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Тус сумын Ходон багийн 10 км-ийн тойрогт мөн өдрийн;
- 10:21 цагт 3.6 магнитуд,
- 12:00 цагт 3.8 магнитуд,
- 14:48 цагт 3.7 магнитуд,
- 18:06 цагт 4.0 магнитуд,
- 19:10 цагт 4.8 магнитуд,
- 20:01 цагт 3.8 магнитуд,
- 21:32 цагт 3.6 магнитуд,
- 01.14-ний өдрийн 04:57 цагт 3.9 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт явагдсан.
Тус аймгийн Засаг даргын 01.13-ны өдрийн А/16 дугаар захирамжаар аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар ахлуулсан “Ажлын хэсэг” тус сумын иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг тогтоох, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх, газар хөдлөлтийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор урьд шөнө буюу 01.14-ний өдрийн 02:10 цагт Ханх сумд очиж хоножээ.
Эх сурвалж: ОБЕГ