Хилчид шуурганд уруудсан бод малыг тогтоож, учирч болзошгүй 2.1 тэрбум төгрөгийн хохирлоос сэргийлжээ
2021 оны 1 сарын 14
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 0176 дугаар салбарын хариуцсан хэсгээр нэгдүгээр сарын 08-ны өдөр 3,300 орчим бод мал цасан шуурганд туугдан улсын хилд тулжээ.
Эдгээр малыг хилчид тогтоон эздэд нь хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр ард иргэдэд учирч болзошгүй 2.1 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийллээ хэмээн Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
622751
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс