Булган аймгийн Цагдаагийн газар 2020 оны ТАЙЛАНГИЙН ХУРЛАА зохион байгууллаа
Булган аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 4-р улирлын Сахилга хариуцлагын зөвлөгөөн, 2020 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг 12 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Хурлаа Цагдаагийн газрын алба хаагчдын сахилга хариуцлагын талаарх танилцуулга, 2020 онд зохион байгуулсан үйл ажиллагааны видео тайланг алба хаагчдад тус тус танилцууллаа.
Тайлангийн хурлын үеэр батлагдсан хөтөлбөрийн дагуу шинээр томилогдсон алба хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээг явуулж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн ур чадвараараа хамт олноо хошуучлан ажилласан тасаг, алба хаагчдыг шагнаж урамшуулав.
- Хууль зүйн яамны “Цагдаагийн алдар” тэмдэгээр тус газрын ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Б.Баттулга, цагдаагийн бэлтгэл хошууч Г.Батхуяг, цагдаагийн бэлтгэл ахмад М.Цолмон нар, “Хүндэт жуух”-аар Рашаант сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч С.Дэмчиггарав
- “Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”-аар Рашаант сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Булгантамир
- “Хөдөлмөрийн тэргүүний тасаг”-аар цагдаагийн дэд хурандаа Л.Батбилэг даргатай Бүрэгхангай сум дахь сум дундын тасгийн хамт олон
- “Ажил мэргэжлийн шилдэг ажилтан”-аар зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямбаяр, эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Гантөгс, Гурванбулаг сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч С.Ганхуяг, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Лхагвадорж, мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Мөнхбаясгалан, жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Дашдорж, Хутаг-өндөр сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Өсөх-Эрдэнэ, үйлчлэгч Ц.Байгальмаа нар шалгарав.
- Харуулын цагдаа, цагдаагийн ахлагч А.Олонбаяр аймгийн хууль хяналт, тусгай албаны шилдэг ажилтнаар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
Мөн энэ үеэр алба хаагчдын 12 хүртэл насны хүүхдүүдэд гарын бэлэг өгч, “Сайн хөрш”-ийн бүлгүүдийн хооронд зарласан уралдаанд амжилттай оролцсон П.Эрдэнэчимэг ахлагчтай “Соргог” бүлэг, Б.Цэцэгдэлгэр ахлагчтай “Тэмүүлэл” бүлэг, Ж.Тунгалаг ахлагчтай “Найдвар” бүлгийн иргэдийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.