Өмнөговийн “Гоо охин” шалгаруулах тэмцээн болжээ

2014 оны 7 сарын 24

“Азийн модель” агентлагаас хоёр дахь удаагаа зохион байгуулж буй Өмнөговийн “Гоо охин” тэмцээн энэ удаа өргөн хүрээг хамран зохиогджээ. Уг тэмцээн нь охид бүсгүйчүүддээ гоо сайхны зөв дадал төлөвшил олгох, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, өөрийгөө нээх боломжийг олгох зорилготой. Энэ жилийн тэмцээний хувьд тэмцээний бэлтгэл шатанд харилцааны соёл, биеэ авч явах байдал, алхаа гишгээ, нүүр будалт, үс засалт, зөв хооллолтын хичээлийг зааж өгснөөрөө онцлог болж, оролцогчдод ч үр дүнтэй болж чадсан юм. Өмнөговийн “Гоо охин” тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд тэмцээн шат шатныхаа чиглэлээр улам өргөжин олон төрөлт болно хэмээн зохион байгуулагчид хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6187
0 эможи
keyboard_arrow_up