Дархан-Уул аймагт 3.8 магнитудын газар хөдлөлт болов

2020 оны 7 сарын 10

Arslan.mn

 Улаанбаатарын цагаар 2020 оны 07-р сарын 10-ны өдрийн 00 цаг 14 минут 14 секундэд Дархан-Уул аймгийн Дархан сумаас баруун зүгт 16 км-ийн зайд магнитуд нь М=3.8-тай газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн төв өргөрөг 49.43, уртраг 105.75 гэж Хубилай Сэцэн хааны нэрэмжит Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ.

Хамрах хүрээ буюу радиус нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутгаас Дархан сум хүртэлх зай аж. Газар хөдлөлтийн мэдээллийг тухайн цаг үед аймгийн Онцгой байдлын газрын шуурхай алба ОБЕГ-т мэдэгджээ. Мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнд мэдэгдэж хамрах хүрээ, чичирхийлэлтийн хэмжээг авсан аж. Газар хөдлөлт болсон бүс нутаг нь Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр бөгөөд Орхон, Хараа голын бэлчир, ай сав юм. Газар зүйн тогтоцын тухайд тал, хөндий, уул хосолсон юм. Газар хөдлөлтийг урьдчилан сэргийлж мэдэгдэх боломжгүй ажээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618500
4 эможи

Зочин
2020-07-10 19:27
keyboard_arrow_up