СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн улмаас хоёр хүн амиа алджээ

2020 оны 6 сарын 22

Arslan.mn

Төв аймагт өчигдөр 14:00 цагийн үед хүчтэй аадар бороо орж, айл өрхүүд усанд автаж, хоёр хүний амь эрсэджээ. 

Төв аймгийн онцгой байдлын газрын орлогч дарга, хошууч Г.Ганхөлөг “Төв аймгийн Зуунмод суманд өчигдөр /2020.06.21/ өдрийн 13.30-14.30 цагийн орчимд хүчтэй аадар бороо орсон. Үүний улмаас 50 орчим айлын гэр, хашаа өртсөн. Мөн аймгийн Баян, Баянцагаан, Алтанбулаг, Цээл, Сэргэлэн сумдад бага хэмжээний хохирол амссан. Мөн хоёр насанд хүрсэн хүн, нэг хүүхэд үерийн усанд эндсэн мэдээг хүлээн авлаа. Өнөөдөр, маргааш дахин хур бороо орох төлөвтэй байгаа учраас Онцгой байдлын алба хаагчид бэлэн байдалд ажиллаж байна. Ер нь нийт ард иргэддээ сэрэмжлүүлэг болох үүднээс үерийн далан, шуудуу, болон үерийн аман дээр буухгүй байх, ард иргэдийг бага насны хүүхдийг мал хариулахаар явуулахгүй байх, мэргэжлийн байгууллагын гаргасан зөвлөмж шийдвэрийг дагаж мөрдөх, сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг тогтмол авч байхыг сэрэмжлүүлж байна” гэж мэдээллээ.

Тодруулбал, Чойр-Улаанбаатарын чиглэлийн ачааны галт тэрэг 565 дугаар километрийн VII зуутад явж байх үед зам эвдэрсэн байжээ. Энэ үед машинист С.Мягмарсүрэн, туслах машинист Э.Ган-Эрдэнэ нар авхаалж самбаа гарган, гэнэтийн ослоос урьдчилан сэргийлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618015
1 эможи
keyboard_arrow_up