Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар “Загас“ хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна
2020 оны 6 сарын 04
Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар, Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалтын газартай хамтран загасыг үржлийн үед нь хулгайгаар агнахаас урьдчилан сэргийлж "Загас" хэсэгчилсэн арга хэмжээг энэ оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Хатгал тосгоны Алаг Царын гол, Хар усны рашаан, Хөвсгөл нуурын эрэг орчимд зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд 24 цагийн хяналтын постыг тогтмол ажиллуулж, тус цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан мөрдөгч, байгаль хамгаалагч нар хяналт шалгалт хийн, иргэдэд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг тараан ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
617571
1 эможи