НОГООН ДУУ ХООЛОЙ: Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт нэмэгдлээ

2020 оны 5 сарын 14

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар-н зураг.

Цагдаагийн байгууллага хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” аяныг “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна” уриан дор зохион байгуулж байна. Тус аянд хөдөө, орон нутгийн хэлтэс, албадууд ч идэвхитэй оролцож байна. Үүний нэг болох Хөвсгөл аймгийн хэмжээнд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг энэ оны эхний 4 сарын байдлаар 43 бүртгэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 хэргээр буюу 166,7 хувиар өссөн байна. 

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар-н зураг.

Үүнээс:

• Хууль бусаар 228,5 куба метр мод бэлтгэсэн 34 гэмт хэргийг илрүүлж, Экологи эдийн засгийн үнэлгээгээр 24 сая 449 мянга 500 төгрөгийн хохирол учирсныг нөхөн төлүүлэхээр ажиллаж байна.
• Монгол улсын Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоол, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5-д заасныг үндэслэн хууль бусаар загас, бор гөрөөс, согоо, зэрлэг гахай, шилүүс, бадган хүдэр агнасан 5 гэмт хэргийг нөхөн илрүүлж эзэн холбогдогчийг тогтоон прокурорын байгууллагад шилжүүлж ажиллалаа.
Энэ төрлийн гэмт хэрэг өссөн нь “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээ, хяналт шалгалт чанар, үр дүнтэй зохион байгуулагдсаны үр дүн юм. Мөн аймгийн хэмжээнд экологийн асуудал хариуцсан 9 байцаагчийг ажиллуулж эхэлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24дүгээр бүлэгт заасан 9 төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, газар дээр нь шалган шийдвэрлэж таслан зогсоох, учирч болох хор хохирлыг бууруулах зэрэг эерэг үзүүлэлт гарч байна.

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар-н зураг.Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар-н зураг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617049
2 эможи
keyboard_arrow_up