Дорнод аймагт гарсан хээрийн түймэр ОХУ-ын нутаг дэвсгэр рүү оржээ
							 2020 оны 4 сарын 16						
						
					
Дорнод аймгийн Баяндун сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т Түргэн багийн “Тогоот” гэдэг газар хээрийн түймэр гарчээ.
Уг түймэр Монгол Улсын хилийн 846-849 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэр рүү орсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 12:40 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0275 дугаар ангийн алба хаагчид болон Баяндун, Баян-Уул сумын иргэд хамтран хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								
1
								616097
								
								
							1 эможи
						
 Өнөөдөр
 Өнөөдөр