БНСУ-ын ЭМЯ-аас манай улсад коронавирусийн шинжилгээний оношлуур хандивлахаар болжээ
							 2020 оны 4 сарын 04						
						
					
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзлаа.
Сүүлийн үед Монгол Улс, БНСУ-ын хооронд захиалгат нислэгүүд үйлдэгдэж байгаатай холбогдуулан монгол иргэдийг татан авах, БНСУ-аас нутаг буцах иргэдийг “COVID-19” коронавируст халдварын шинжилгээнд хамруулах зэрэг асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцов.
Энэ үеэр Элчин сайд Ли Ё Хун БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас манай улсад коронавирусийн шинжилгээний оношлуур хандивлах болсныг мэдэгдэв. 
| Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам
 | 
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
2
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								615643
								
								
							2 эможи
						
 Өнөөдөр
 Өнөөдөр