Говь-Алтайд 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ
2020 оны 4 сарын 03
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн “Бөөн чулуут” гэдэг газарт дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 11:23 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Хүүхнээгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Говь-Алтай аймагт гуравдугаар сарын 20-ноос хойш 3,6-5,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт үе үе болсоор байгаа ба 20-нд Тонхил сумын Тамч багийн Хатавчын-Ам гэдэг газар өнгөрсөн баасан гарагт 11:00-12:08 цагийн хооронд 3.6, 4.1, 4.5, 5.8 магнитуд хүчтэй ДӨРВӨН УДАА газар хөдөлсөн аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
615603
2 эможи