Дорнод аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2020 оны 3 сарын 31

Дорнод аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тодруулбал, тус аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Тосон-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 74 км-т өчигдөр буюу гуравдугаар сарын 30-ны өдрийн 12:05 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 12:26 цагт Одон орон газарзүйн хүрээлэнгээс цахим шууудангаар ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ариунтуяагаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэжээ.
|
Эх сурвалж: ОБЕГ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
615451
1 эможи






























