Хууль бусаар загас барихаар очсон 50 гаруй иргэнийг саатуулжээ
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас БОАЖГ, Хар-Ус нуурын УТХГН-ийн хамгаалалтын захиргаатай 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөө баталсан. Тус төлөвлөгөөний дагуу загасны үржлийн үе эхэлж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх хамтарсан хяналт шалгалтыг гуравдугаар сарын 28-29-ний өдөр зохион байгуулжээ.
Хяналт шалгалтын явцад Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсэд хамаарах Ховд гол дагуу хууль бусаар загас барихаар очсон 50 гаруй иргэнийг саатуулжээ.
Улмаар мэргэжилтнүүдийн зүгээс холбогдох хууль тогтоомж, журмыг танилцуулж, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласан гэж мэдээллээ.
Зарим иргэдийн хууль зөрчсөн үйлдлийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 70431286, Цагдаагийн газрын 7043102 утсанд үнэн бодитоор мэдээлэх боломжтой юм байна.









