Говь-Алтай аймагт өчигдөр 3.7-4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт гурван удаа болжээ

2020 оны 3 сарын 27

Arslan.mn

Говь-Алтай аймагт өчигдөр дахин гурван удаа газар хөдлөлт болжээ. 

Газар хөдлөлт тус аймгийн Тонхил сумын нутагт хоёр удаа, Бигэр сумын нутагт нэг удаа 3.7-4.1 магнитудын хүчтэй болсон бөгөөд чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн байна.

 

Энэ удаагийнх гуравдугаар сарын 20-ны өдөр болсон газар хөдлөлтийн давталт хөдлөл юм гэдгийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн Говь-Алтай аймаг дахь “Алтай” салбараас мэдээлэв.

Гуравдугаар сар гарсаар тус сумаас зүүн урд зүгт 29-32 км-ийн зайд давтан хөдлөлтүүд удаа дараа болж байгаатай холбогдуулан “Алтай” салбарын баг бүрэлдэхүүн Тонхил суманд очиж тандалт судалгаа хийж ажиллахаар болжээ.

Энэ сарын 20-ны өдрийн 11:03 минутад Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт 5.8 магнитудын газар хөдлөлт болсон бол 24-ний 08:00 цагийн байдлаар тус газар хөдлөлтийн голомтод 650 гаруй удаагийн давтан хөдлөлт болоод байна хэмээн ШУА- ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын судлаач, доктор А.Мөнхсайхан мэдээллээ.

Газар хөдлөлтөөс үүдэн тус сумын ЗДТГ болон Ерөнхий боловсролын сургуулийн хана цуурах, тааз нурах гэх мэт эрсдэлт байдал үүссэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615324
0 эможи
keyboard_arrow_up