Айлын хот руу галзуу чоно дайрчээ
2020 оны 3 сарын 24
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1-р багт айлын хот руу дайрсан чоныг устгаж дээж авч шинжлүүлэхэд галзуу өвчин туссан нь батлагджээ.
Чононд хазуулсан малыг устгаж тухайн газарт 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоожээ. Хаврын улиралд зэрлэг амьтдын зан араншин өөрчлөгддөг учраас бага насны хүүхдийг нохойноос хол байлгах, тэжээвэр нохойдоо хоол өгөхдөө анхаарал болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
615206
0 эможи