ХОВД: Зоогийн газрууд 10:00-17:00 цагт иргэдэд үйлчилнэ

2020 оны 3 сарын 17

Arslan.mn

Ховд аймгийн Онцгой комисс гуравдугаар сарын 16-ны өдөр хуралдлаа.

Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний халдварын анхны тохиолдол зөөвөрлөгдөн ирж бүртгэгдсэнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Тэгвэл Улсын Онцгой комиссын хурлаас гарсан шийдвэрүүдийг орон нутагт үе шаттай хэрэгжүүлэх зорилгоор 9 асуудал хэлэлцэж, зохих шийдвэр гаргав.

Тодруулбал, Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу нүүрс тээвэрлэлт эхлэх гэж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналт, Цагдаа, Онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, Хөшөөтийн уурхай болон Булган сум дахь Хилийн боомтод ажиллахаар болсон юм.

Тус ажлын хэсэг шинэ төрлийн коронавирусний халдварын онцгой нөхцөлд нүүрс тээвэрлэлт зохион байгуулах бэлтгэл хангах, хяналт шалгалт хийх замаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргах аж.

Түүнчлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутагт 25 мянган ширхэг амны хаалтны нөөц бүрдүүлэх, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын ажилтан, алба хаагчдыг халуун хэмжигч болон зориулалтын хувцас хэрэгслээр хангах зэрэгт анхаарч ажиллахаар шийдвэрлэлээ.

Мөн Ховд аймгийн БСУГ, ГБХЗХГ, ХХҮГ, ЭМГ зэрэг байгууллагад хүүхдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах чиглэл өгөв.

Үүнээс гадна зоогийн газрууд 10:00-17:00 цагийн хооронд иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой. Улмаар баар, зоогийн газар, караоке, худалдааний төв, хүнсний дэлгүүрт архи согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчлэхийг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл хориглосон шийдвэр гаргалаа.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614913
0 эможи

keyboard_arrow_up