Таксины жолооч нар хууль бусаар архи, согтууруулах ундаа худалдаж байсныг илрүүлэв

2020 оны 3 сарын 05

Arslan.mn

Дорнод аймгийн төвд такси үйлчилгээ хувиараа үзүүлдэг иргэд орой үдшийн цагаар архи, согтууруулах ундаа гар дээрээс худалдан борлуулж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, 24-р байрны таксины зогсоолын жолооч нар хууль дүрэм зөрчиж, явуулын дэлгүүр мэт байх болсон тухай гомдол мэдээлэл иргэдээс сүүлийн үед тасраагүй гэдгийг цагдаа нар хэлж байна. Тиймээс хоёр удаа гэнэтийн шалгалт хийж, таван зөрчил илрүүлжээ.

Зөрчлийн тухай хуульд “Зохих зөвшөөрөлгүйгээр эсвэл зөвшөөрөлд зааснаас бусад газарт, мөн гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, хүнийг 50 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгоно” гэж заасан байдаг. Энэ дагуу дээрх жолооч нарт давтан зөрчил гаргавал тээврийн хэрэгслийг нь хурааж улсын орлого болгохыг анхааруулсан байна.   

Ташрамд дуулгахад, аймгийн Засаг даргын захирамжаар баар, караоке, ресторан, цэнгээний газрууд 20.00 цаг хүртэл ажиллаж байгаа юм. Уг захирамжийг энэ сарын 20-ны өдрийг хүртэл хэрэгжүүлнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614410
1 эможи

keyboard_arrow_up