Онцгой комиссоос олгосон зөвшөөрлөөр далимдуулж, хот хооронд хүн тээвэрлэх зар тавьсан байжээ
Засгийн газрын тогтоол, улсын Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, сар шинийн баярын өдрүүд тохиож буйтай холбогдуулан улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрээр төмөр зам, агаарын тээвэр, улс, хот хооронд, аймаг, сум хоорондын автозамын хөдөлгөөнийг хаасан.
Гэтэл дээрх хугацаа дуусгавар болоогүй байхад зарим нь баталгаат бус замаар явахыг завдах, Онцгой комиссоос олгосон зөвшөөрлөөрөө далимдуулж, хот хооронд болон сумаас аймаг руу зорчих зар нийтлэх, явахыг уриалах зэрэг хандлага гаргах нь эсэргүүцэж байгаатай агаар нэг юм. Шаардлагатай гэж үзвэл зохих хуулийн хариуцлага хүлээлгэх болно.
Зөрчлийн тухай хуулинд зааснаар:
5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих
1.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай билээ.
Улсын онцгой комиссын шийдвэр Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд бид ажиллаж байна .
ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР