ХӨВСГӨЛ: Захуудын үйл ажиллагааг түр зогсоолоо
Хөвсгөл аймгийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Аймгийн хэмжээнд орох, гарах урсгалыг хязгаарласныг 3 дугаар сарын 3-ны өглөөний 08 цаг хүртэл сунгах, Мөрөн сумын захуудын үйл ажиллагааг түр зогсоож, архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргалаа.
Энэ үеэр аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Л.Ганболд “Хөвсгөл аймгийн Онцгой комисс сар шинийн өдрүүдэд хуралдаж, зарим арга хэмжээг шуурхай авч ажилласнаар аймгийн хэмжээнд өмнөх өдрүүдтэй харьцуулахад гэмт хэрэг, зөрчил 70-80 хувь буурсан байна.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн хүрээнд, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн үед гамшгаас хамгаалах анги, албадынхаа бэлэн байдлыг хангуулах, үйл ажиллагааг зохион байгуулах эрх аймгийн Онцгой комисст бий. Иймээс хууль, журмын дагуу тодорхой шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. Бид энэ үед сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх нь чухал. Шаардлагатай үед шуурхай арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллах нь бидний үүрэг гэдгийг онцолж байлаа.