ГОВЬ-АЛТАЙ: Ирэх сарын гурван хүртэл СОГТУУРУУЛАХ УНДАА худалдахыг ХОРИГЛОЛОО
							 2020 оны 2 сарын 27						
						
					
Говь-Алтай аймгийн Онцгой комиссын тавдугаар хуралдаан, Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн А/102 дугаар захирамжаар ирэх сарын гурван хүртэл архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.
- Түүнчлэн уг захирамжид зах худалдааны төв, ресторан, нийтийн хоол, спорт заал, фитнес клубийн үйл ажиллагааг мөн өдөр хүртэлх хугацаанд зогсоох,
- Иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн хязгаарлах,
- Мөн хүнс, өргөн хэрэглээний барааны дэлгүүрийг 10:00-18:00 цаг хүртэл ажиллуулах,
- Ажлын байранд нийтийн золгуут хийх, хоол, цайгаар дайлах, архи согтууруулах ундаа хэрэглэх, согтууруулах ундаа хэрэглэсэн хүн оруулахгүй байх арга хэмжээ авч ажиллах,
- Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлэх арга хэмжээг чанд сахин биелүүлэхийг тус тус анхааруулав.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								614142
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

 Өнөөдөр
 Өнөөдөр